Амлага, тавцан
“ЦОНХ КОНСТРАКШН” ХХК нь 2004 оноос хуванцар цонх, хаалганы үйлдвэрлэлийг дагнан эрхлэн явуулж байгаа туршлагатай компани юм. Бидний үйлдвэрлэж буй цонх, хаалт, хаалганы профиль материал нь Монголын анхны хуванцар цувимал хийц материалын үндэсний үйлдвэрлэгч “БЕЙЕР ПЛАСТИКС” ХХК-ний олон улсын үзэсгэлэнгээс Алтан медаль авч байсан Монгол улсын стандарт MNS 5874-2008 “Цонх, хаалга поливинил хлорид (PVC) хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүн-Техникийн шаардлага”-ыг бүрэн хангаж үйлдвэрлэсэн “MONPLAST” брэнд юм.
Ихэнх цонх үйлдвэрлэгчид зөвхөн цонхоо үйлдвэрлэж, суулгаад ажил нь дуусдаг. Харин үйлчлүүлэгчид маань барилгын засалчин хөлслөн цонхны гадна, дотор амалгаа хийлгэснээр цонхтой холбоотой ажил бүрэн дуусгавар болдог. Тиймээс засалчин хайж цаг, мөнгөө үрэхгүй харин цонх болон дотор амалгаагаа нэг дороос авах боломжийг танд олгож байна.
Сүүлийн жилүүдэд барилгуудын цонх нь барилгын ханатай уулзах эргэн тойрны хэсгээрээ маш их дулааны алдагдалтай болсон. Учир нь цонх эргэн тойрноороо дулаан алдаж, цонхны хажуу хана жиндэж, цантаж, хөлөрч байгаа нь цонхны эргэн тойронд шахсан дулаалгын хөөсний чанар муу эсвэл дулаалгын хөөсний гөлгөр гадаргууг хэт шууснаар битүүмжлэлийн чанар алдагдсантай холбоотой байдаг.
Тиймээс цонхны дулаалгатай хуванцар доторn амалгааг /ОХУ-ын БФК/ бид санал болгож байна. Энэхүү амалгааг Монголд анх удаа 2010 оноос эхлэн Орос мэргэлжилтэнгүүдийн тусламжтай дулаалгын нэмэлт материалтайгаар угсарч суурилуулж эхэлснээр бид өнөөдөр арвин их туршлагатай болж чадлаа.
Цонхны хуванцар дотор амалгаа нь өрөөг дулаахан, тав тухтай, үзэмжтэй, хүмүүсийн сэтгэлд нийцсэн зөв шийдэл болж чадсан.