Бидний тухай

VEKA Rus is a subsidiary manufacturing company of the VEKA AG concern, one of the world leaders in the development and production of high-quality plastic window and door systems.

Бид хэн бэ

“ЦОНХ КОНСТРАКШН” ХХК нь 2004 оноос хуванцар цонх, хаалганы үйлдвэрлэлийг дагнан эрхлэн явуулж байгаа туршлагатай компани юм. Бидний үйлдвэрлэж буй цонх, хаалт, хаалганы профиль материал нь Монголын анхны хуванцар цувимал хийц материалын үндэсний үйлдвэрлэгч “БЕЙЕР ПЛАСТИКС” ХХК-ний олон улсын үзэсгэлэнгээс Алтан медаль авч байсан Монгол улсын стандарт MNS 5874-2008 “Цонх, хаалга поливинил хлорид (PVC) хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүн-Техникийн шаардлага”-ыг бүрэн хангаж үйлдвэрлэсэн “MONPLAST” брэнд юм.

Бидний угсралтын технологи нь манай улсад өнөөдөр мөрдөж байгаа стандарт MNS 5830-2007 “Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга Технологийн ерөнхий шаардлага”-ыгмэргэжлийн өндөр түвшинд бүрэн хангасан бөгөөд MNS 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын угсралтын заадал-Техникийн ерөнхий шаардлага”-ын дагуу цонх, хаалга, хаалтыг суулгаж байна.

Эрхэм зорилго

Цонхны цогц үйлчилгээ, чанар-стандарт, технологийн дэвшлийг бид түгээнэ.

Алсын хараа

Байгальд ээлтэй дэвшилтэт технологид суурилж, хэрэглэгчдэдээ үнэ цэнэ, харилцагчдаа итгэл, хамт олондоо бахархал, өрсөлдөгчдөө үлгэр дуурайл болох мэргэшсэн цогц үйлчилгээний жишгийг тогтоож, хөдөлмөрийн аюулгүй байдлаар түүчээлэн зогсолтгүй хөгжүүлнэ.

Үнэт зүйлс

Зөв хандлага хариуцлагатай гүйцэтгэл

Харилцан итгэлцэл хамтын ажиллагаа

Хамтын сэтгэлгээ зарчимч байдал

Залуусын оролцоо хөгжил тэмүүлэл

Нийгмийн хариуцлага

Манай компани нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихэд анхаарч ажилладаг.

Нийгмийн даатгалд хамруулах, цалингийн зээл олгох, байшин барих, хашаа авах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл авах, автомашин авах зэрэгт компаниас тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлдэг. Нийгэмдээ хандаж олон талт хамтын үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн сүүлийн жишээг дурдахад Шархадны эмгэг согогтой хүүхдийн эмчилгээний тасгийг тохижуулах ажлыг бусад компаниудтай хамтарч хийж гүйцэтгэлээ.

Манай компаний явуулж буй хуванцар эдлэлийн үйлдвэрлэл нь өөрөө байгалд ээлтэй үйлдвэрлэл юм. Сүүлийн жилүүдэд ойн бүс ихээр багасч байгальд сөрөг үр дагаварыг бий болгох болсон. Харин хуванцар цонх, хаалга нь мод модон материалыг орлосон бүтээгдэхүүн юм. Мөн бусад цонхны үйлдвэрүүдээс гарч байгаа тайрдас хаягдал материалуудыг авч дахин боловсруулалтанд оруулж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

Сертификатууд