”Low-E” гэж юу вэ?
“Low-E” Бага цацраг бүхий түрхэцтэй шил нь маш нимгэн, хүний нэг ширхэг үсийг 10,000 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний нимгэн, энгийн нүдэнд харагддаггүй бөгөөд шилэн дээр шилний дулаан тусгаарлах үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг.
Үүссэн түүх;
1976 онд Эрчим хүчний яамны санхүүжилтээр Лоренс Беркли Нешнел Лаборатори (Lawrence Berkeley National Lab) мөн Southwall компани хамтарч бага цацраг түрхэцтэй шилний боловсруулалт дээр хамтран ажиллаж эхлэв. Хамтын ажиллагааны үр дүнд 1981 онд анхны бага тусгалтай шил үүсч, 1988 он гэхэд АНУ-ын орон сууцны 20%-г Бага тусгалын түрхэцтэй шил эзэлж байжээ.
Бага цацраг шил нь тухайн үед дэлхийн шилний үйлдвэрлэлт тэсрэлт хийж, улмаар 80-аад оны сүүл, 90-ээд онд Зөөлөн (Soft coat), Хатуу (Hard coat) гэсэн хоёр төрлийн бага цацрагтай түрхэц бий болжээ.
ХАТУУ ТҮРХЛЭГТЭЙ /HARD COAT/
Төмөрлөг эслүүдийн түрхэц нь шилийг үйлдвэрлэх үед цутгагдаж шилэндээ бэхжсэн шилийг “Хатуу түрхэцтэй” шил гэнэ. Энэ төрлийн шилийг дахин боловсруулж, бэхжүүлж мөн дангаар нь хэрэглэж болдог.
ЗӨӨЛӨН ТҮРХЛЭГТЭЙ /SOFT COAT/
Төмөрлөг эслүүдийн түрхэц нь шил үйлдвэрлэгдэж дууссаны дараа Sputter-coating буюу цацалтын түрхэлгийн аргаар цахилгаанаар цэнэглэгдсэн вакуум, тасалгааны хэмтэй камерт зүсэгдсэн шилэн нь дээр цацаж гаргаж авахыг “Зөөлөн түрхэцтэй” шил гэнэ.
Хэдийгээр Хатуу түрхэцтэй шил үйлчилгээний барилгад давуу талтай боловч амины орон сууцуудад зөөлөн түрхэцтэй шил эрчим хүчний хэмнэлтээрээ илүү үр дүнтэй байдаг. Манай компанид ОХУ-н САЛАВАТСТЕКЛО үйлдвэрийн “Зөөлөн түрхэцтэй” хоёр төрлийн шилтэй шилэн багцыг санал болгож байна. Стандарт LowE – тасалгаанд нарны илчийг нэвтрүүлнэ, тасалгааны дулааныг хадгална. Мультикомфорт LowE – нарны илчийг саармагжуулна, дулааныг хадгална.